“START UP”-ийн шилдгүүдийг шалгаруулж нийт 30.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

12 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас жил бүр залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, тэднийг ажлын байраар хангах зорилгоор “START UP” хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулдаг. 

Уламжлал болсон тус арга хэмжээг энэ долоо хоногт зохион байгуулж өнөөдөр /2023.09.15/ “ШИЛДЭГ”-үүдийг шалгаруулав.

Энэ удаагийн арга хэмжээнд 100 гаруй залуус бүртгүүлж 30 гаруй нь сургалт, арга хэмжээнд оролцож  21 бизнес санааг танилцуулжээ. 

3 хүн нарын зураг байж магад

Эдгээрээс хоёрдугаар шатанд 10 нь шалгарснаас “Модон эдлэлийн бэлдэц үйлдвэрлэл”-ийн “ART CCNC” баг, “Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэл”-ийн “УУШИГ БРЭНД” баг шалгарч тус бүр 10.0 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг авлаа. 

Үүнээс гадна Үндэсний бичгийн хоцрогдол арилгах сургалт явуулах “НАНДИН ЗУРЛАГА” баг, Үндэсний хэв шинжийг харуулсан спорт хувцас үйлдвэрлэлийн “START ZONE” багийн бизнес санааг аймгийн Засаг дарга Э.Болормаа дэмжиж тус бүр 5.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ. 

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ховд аймаг 2017 оноос хойш “START UP” хөтөлбөр, арга хэмжээг 19 удаа зохион байгуулсан байна. 

Энэ удаагийн арга хэмжээг багтаан нийт 49 бизнес санааг дэмжиж 470.0 сая төгрөгийн санхүүжилтийг буцалтгүй болон хүүгүй зээлийн хэлбэрээр олгоод байна.

3 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад


Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, тэднийг ажлын байраар хангах зорилготой нэг чухал хөтөлбөр бол “START UP”
 
Хөтөлбөр арга хэмжээнд оролцох залуусын идэвх санаачилга, оролцоо, ур чадвар илүү нэмэгдсээр байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.

8 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ