Голомт банк, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран энэ 15,16-ны өдрүүдэд Digital Khovd 2023 экспо, форум зохион байгуулж байна.

Өнөөдөр /2023.09.15/ эхэлсэн тус арга хэмжээнд программ хангамж, боловсрол, санхүү, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 20 гаруй байгууллага оролцож, ирсэн зочдод технологид суурилсан үйлчилгээгээ танилцуулж байна. Үүнээс гадна технологийн хөгжил, дижитал шилжилтийг гол сэдвээ болгосон мэргэжилтнүүдийн илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж оролцогчдод мэдээлэл өгч байна.

Аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Э.Болормаа Digital Khovd 2023 экспо, форумд оролцлоо. Энэ үеэр аймгийн цахим үйлчилгээ, цахим шилжилтийн нөхцөл байдал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.
Мөн энэхүү экспо, форумыг санаачлан зохион байгуулагчдад амжилт хүслээ.

Арга хэмжээ маргааш /2023.09.16/ өндөрлөнө.


