Баруун таван аймгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын уулзалт боллоо

3 хүн, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс санаачлан орон нутгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Энэ ажлыг бүсчилсэн байдлаар явуулах ба ийнхүү баруун бүсээс эхэлж байна.

1 хүн нарын зураг байж магад

Ховд, Увс, Завхан, Говь-алтай, Баян-өлгий аймгийн 50 орчим хүнийг хамруулсан арга хэмжээг Ховд аймагт зохион байгуулав.

4 хүн ба мэдээний өрөө нарын зураг байж магад

Үүний үр дүнд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын өмнө тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар нээлттэй ярилцаж цаашид анхаарах асуудал, хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөв.

1 хүн нарын зураг байж магад

Тухайлбал,

-Энэ онд багтаан бүсийн таван аймагт мэргэжлийн сургалт зохион байгуулах,

-Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг дэмжиж туршлага судлуулах,

-Жил бүр энэ уулзалт, сургалтыг бүсийн аль нэг аймгийг сонгн зохион байгуулахаар тогтлоо. 

Баруун бүс нутаагт анх удаа зохион байгуулсан тус сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга Э.Болормаа Баруун бүсийн зөвлөлийн даргын хувьд оролцож оролцогчдод амжилт хүсэж аймаг, бүс нутгийн хөгжлийн бодлогын талаар товч мэдээлэл өглөө.

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Сургалт, уулзалтын үеэр орон нутагтаа тогтвортой ажиллаж амжилт гаргаж буй нэг бүхий сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад салбарын хүндтэй шагнал гардуулав.

2 хүн ба мэдээний өрөө нарын зураг байж магад

Тодруулбал, Khovdnews.mn цахим сайтын сэтгүүлч Н.Батчимэг, Ховд телевизийн сэтгүүлч Н.Лхагва, зураглаач, найруулагч Х.Есенкельд нар "ГАН ҮЗЭГТЭН", сэтгүүлч Г.Энхжаргал, Олон угсаатны телевизийн зураглаач, эвлүүлэгч А.Энхгэрэл, Khovdtimes.mn цахим сайтын эрхлэгч Ж.Саруул нар "ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол хүртлээ.

Тайлбар байхгүй.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ