Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулиныг хүлээн авч уулзав

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Өнөөдөр /2023.09.05/ аймгийн Засаг дарга Э.Болормаа Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулиныг хүлээн авч уулзав.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Уулзалтад Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, АХБ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах төслийн зохицуулагч З.Мөнхзул, АХБ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах төслийн барилгын хяналтын инженер Д.Энхбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга бөгөөд АХБ-ны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн захирал С.Тунгалагтамир, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөгжлийн төвийн дарга Д.Одончимэг нарын албаны төлөөлөл оролцлоо. 

3 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Энэ үеэр: 

Монгол улсын хэмжээнд анх удаа Ховд аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөгжлийн төвийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлснийг онцоллоо. 

2 хүн нарын зураг байж магад

Цаашид:

-Боловсон хүчнийг сургаж, бэлтгэх,
-Үйл ажиллагаа, хүртээмжийг нь баруун бүс нутагтаа "ЖИШИГ" болохуйц сайжруулах,
-Орон нутгийн салбар дундын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад анхаарч ажиллахаар санал солилцов. 

Мөн орон нутагт хөрөнгө оруулалтыг татах асуудалд хамтарч ажиллахаар боллоо.

1 хүн нарын зураг байж магад

Ховд аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь 30 гаруй хүний орон тоотой. 

Одоогоор:

-Хэл засалч
-Хөдөлгөөн засалч
-Хөдөлмөр засалчийн орон тоо дутагдалтай байгаа. 

Тиймээс аймгийн Засаг дарга Э.Болормаа орон нутагт дутагдалтай байгаа мэргэжилтнийг сургах, бэлтгэх асуудалд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

2 хүн нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ