Аймгийн Засаг дарга Э.Болормаа МоЭнКо ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж орон нутгийн эдийн засаг, үр үр ашгийг нэмэгдүүлэх талаар санал солилцжээ.
Тус уулзалтад МоЭнКо ХХК-ийн гүйцэтгэх захирал-Иветт Онг, Санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч Рос Ву, Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ан Гоу Пин нарын албаны төлөөлөлтэй ажлын хэсгийн хамтаар оролцсон байна.
Энэ сарын 14-ний өдөр Булган суманд зохион байгуулсан тус уулзалтын үеэр Засаг дарга Э.Болормаа компанийн төлөөлөлтэй
• “Боомтын өргөтгөл”
• Иргэд, аж ахуй нэгжид хөнгөлөлттэй үнээр олгох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх,
• Жолооч, тээвэрчдийн асуудал буюу цалин, тээврийн хөлсийг цаг хугацаанд нь олгох, амралтын цэг байгуулах, замын засвар арчилгааг сайжруулах,
• Байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор мод, бут тарих зэрэг биологийн нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх,
• Худалдан авалт, нийлүүлэлтийг ил тод, шударга зохион байгуулах асуудлаар ярилцлаа.
Мөн Ховд аймгийн зүгээс МоЭнКо ХХК-тай хийсэн гэрээг дүгнэх асуудлаар мэргэжлийн хуулийн баг ажиллуулж байгаагаа онцолсон байна.