“Найрсаг Эко Ховд-2023 оюутан залуучуудын спортын их наадам”-ын спортын тэмцээнүүд хуваарийн дагуу эхэллээ



“Найрсаг Эко Ховд-2023 оюутан залуучуудын спортын их наадам”
эхэлж зохион байгуулагчид хуваарийн дагуу спортын тэмцээнийг явуулж байна. Тус наадамд Ховд аймгийн 16 сум, Жаргалант сумын 12 багийн 28 багийн 1000 гаруй тамирчид оролцож сагс, волейбол, хөл бөмбөг, шатар, даам, ширээний теннис, уулын дугуй, буухиа зэрэг спортын найм, урлагийн нэг төрлөөр өрсөлдөнө. 



Өнөөдөр /2023.08.08/ хуваарийн дагуу хөл бөмбөг, сагсан бөмбөг, шатар гэсэн гурван төрлийн тэмцээн албан ёсоор эхэллээ. 
Хөл бөмбөгийн тэмцээнд 19 баг, сагсан бөмбөгийн тэмцээнд 24 баг оролцож байгаа бол шатрын тэмцээнд 40 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдөж байна. 



Тэмцээн уралдааны явцтай аймгийн Засаг даргын орлогч, “Найрсаг Эко Ховд-2023 оюутан залуучуудын спортын их наадам” зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Т.Дэлгэрсайхан танилцаж зохион байгуулагч болон тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ.



ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ