ХОВД АЙМАГ:Тусгай зориулалтаар ан агнах дуудлага худалдааг “ЦАХИМ”-аар зохион байгуулжээ



Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тоот тушаалаар Ховд аймагт 16 угалз, 38 тэхийг тусгай зориулалтаар агнах зөвшөөрөл олгосон. 

Энэ хүрээнд Ховд аймаг холбогдох хуулийн дагуу тусгай зориулалтын ан, амьтан агнах тусгай зөвшөөрөл олгох дуудлага худалдааг 10 сум, 19 агнуурын бүсээр багцалж бусад аймгаас анх удаа цахим программ ашиглан амжилттай зохион байгууллаа.


 
Энэ оны 07 дугаар сарын 31-ний өдөр явуулсан “ЦАХИМ” дуудлага худалдааг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулав.



Дуудлага худалдаанд 25 иргэн, аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлжээ. Үүнээс шаардлага хангасан 24 аж ахуйн нэгж нь дуудлага худалдаанд оролцож, 16 иргэн, аж ахуйн нэгжийг хуулийн хугацаанд ялагчаар баталгаажууллаа. 



Дуудлага худалдаанд угалзын ялагчийн хамгийн доод үнэ 17 сая 940 мянга дээд үнэ-57,6 сая төгрөг байсан бол тэхийн доод үнэ нэг сая 280 мянга, дээд үнийн санал хоёр сая 930 мянган төгрөгт хүрч төсөвт 600 орчим сая төгрөг төвлөрүүлээд байна. 

Дуудлага худалдааны орлогын 50%-ийг аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулах юм. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ