“Ховд-2023 оюутан залуучуудын спортын их наадам”-ыг зохион байгуулна



Оюутан залуучуудын спортоор хичээллэх идэвх санаачилга, бие бялдрын боловсрол, оюун ухаан сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлэх, урам зоригийг нь нэмэгдүүлэх, спортын ур чадварыг нь дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяастай өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлж хичээллэгчдийн тоог өсгөх, баг хамт олны багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Ховд-2023 оюутан залуучуудын спортын их наадам”-ыг зохион байгуулна. 



Ховд аймгийн 16 сум, Жаргалант сумын 12 баг тус бүр нэг баг 18-35 насны залуучуудыг хамруулах тус наадмыг энэ оны 08 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Ховд аймгийн төвд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. 

Наадамд оролцогчдын дунд:

-Сагсан бөмбөг / Эрэгтэй, эмэгтэй /
-Волейбол / Эрэгтэй, эмэгтэй /
-Ширээний теннис / Эрэгтэй -1 , эмэгтэй-1 /
-Шатар / Эрэгтэй -1, эмэгтэй -1 /
-Даам / Эрэгтэй -1, эмэгтэй -1 /
-Буухиа / Эрэгтэй- 3, эмэгтэй- 3 /
-Дугуй / Эрэгтэй 1 (20км), эмэгтэй 1 (15км) /
-Хөл бөмбөг/ Эрэгтэй / гэсэн спортын найман төрлийн тэмцээн явуулж шилдгүүдийг шалгаруулах юм.  



“Ховд-2023 оюутан залуучуудын спортын их наадам”-ыг:

-Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,
-Аймгийн Засаг даргын тамгын газар,
-Биеийн тамир спортын газар,
-Соёл урлагийн газар,
-Хөгжимт драмын театр,
-Сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар,
-Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт гишүүний ажлын алба
-Спортын мэргэжлийн холбоод
-Монголын залуучуудын холбооны Ховд аймаг дахь салбар хамтран зохион байгуулна.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ