-Аргын тооллын 5 сарын 5. Баасан (Сугар) гараг (2023)



-Аргын тооллын 5 сарын 5. Баасан (Сугар) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 15, харагчин гахай, салхины эх-14 од, суудал хий, мэнгэ 8 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:29-20:09.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин могой, бар, туулай, нохой, гахайжилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хиншүү, бузар, бэлбэсний үйл, тээрэм босгох, андгай тавих, чуулах, амраг садан болох, багш шавь барилдах, бэрийн үйл, газар малтах, үхэгсдийн үйл, мод таслах, худаг шуудуу малтах, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, мал хөнгөлөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, мал гаргахад муу.Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ