“НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөгийн хүрээнд өнөөдөр /2023.04.30/ аймгийн Засаг дарга Э.Болормаа албаны бусад төлөөллийн хамтаар Үенч сумын иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа:
Засаг даргаар томилогдсоноос хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтынхоо талаар мэдээлэл хийж иргэдийн саналыг сонслоо.
Э.Болормаа:Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, шударга ёсыг тогтоох, “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Ялангуяа:
-Иргэн бүрд 0,07 га газар олгох,
-“ТООН ГАРЫН ҮСЭГ” олгох,
-Иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах ажлыг илүү эрчимжүүлнэ. Тиймээс сум, багийн Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлаж ажлыг нь дүгнэх нэг үзүүлэлт болгосноо онцолж иргэдийг ч идэвхтэй оролцохыг уриаллаа.
Үенч сум нийт 3900 орчим хүн амтай. Одоогоор 18-аас дээш насны иргэдийн 11.0 хувь нь, 0-17 насны хүүхдийн 60.0 хувь нь эрт илрүүлэгд хамрагджээ.
Харин сумын хэмжээнд иргэн тоон гарын үсэг олгох ажил 43.0 хувьтай байна.
Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны талаар мэдээлэл өгч орон нутагт шударга ёс, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж эхэлснийг онцлов.
Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар товч мэдээлэл өгөв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ"-иар шагнуулсан зарим ахмадуудыг шагналыг гардуулж баяр хүргэв.