Үенч суманд зохион байгуулсан “НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөгөөс 700 орчим иргэн үйлчилгээ авчээ



Аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан энэ сарын 24-өөс эхлэн “НЭЭЛТТЭЙ ХОВД” өдөрлөг зохион байгуулж байгаа. 
Өнөөдөр /2023.04.30/ тус өдөрлөгийг Үенч суманд зохион байгуулж байна. 

Төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг нэг цэгээс шуурхай авч буй иргэдтэй аймгийн Засаг дарга Э.Болормаа сум, орон нутгийн удирдлагуудын хамт уулзаж тэдний санал бодлыг нь сонслоо. 



Төвөөс алслагдсан тус сумын иргэдэд төрийн зарим үйлчилгээг ойртуулж тухайн орон нутагт нь ирж үзүүлж байгаад иргэд талархалтай байна. 

Мөн БОЭТ-ийн нарийн мэргэжлийн, ахмад, гавьяат эмч нар үзлэг, оношилгоо хийж, иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байгаа нь хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчний хүндрэлийг багасгах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой ажил болж байгааг онцолж байв. 


Өдөрлөгийн хүрээнд Үенч сумаас давхардсан тоогоор нийт 675 иргэн төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдлаа. 

Тухайлбал, 

-Эрүүл мэндийн үйлчилгээнд-335,  
-Эрүүл мэнд, даатгалын зөвлөгөө мэдээлэл-34
-Газрын харилцаа барилга хот байгуулалт-16, 
-Нийгмийн даатгалын үйлчилгээ-31, 
-Хөдөлмөр эрхлэлт халамжийн үйлчилгээ-14, 
-Статистик тоон мэдээллийн үйлчилгээ-176,  
Улсын бүртгэлийн хэлтсээс 25 иргэн гадаад паспортын захиалга хүлээн авсан бол 76 иргэнд тоон гарын үсэг олгожээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ