.jpg)
“Баруун бүсийн Идэрчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 13-15-ны өдрүүдэд Ховд аймагт болж өндөрлөлөө. Тэмцээнд баруун таван аймгийн эрэгтэй, эмэгтэй 12 багийн 150 гаруй тамирчин оролцож 84 багц медалийн төлөө өрсөлдөв.
.jpg)
Тэмцээний эрэгтэй төрөлд:
Ховд аймгийн шигшээ багийн тамирчид тэргүүн байрт шалгарч "АЛТАН МЕДАЛЬ" хүртлээ. Харин хоёрдугаар байрт Баян-Өлгий аймгийн баг тамирчид шалгарч "МӨНГӨН МЕДАЛЬ", гуравдугаар байрт Завхан аймгийн баг тамирчид шалгарч "ХҮРЭЛ МЕДАЛЬ" хүртлээ.
Тэмцээний эмэгтэй төрөлд:
Ховд аймгийн баг тамирчид тэргүүн байрт шалгарч "АЛТАН МЕДАЛЬ" хүртэв.
.jpg)
Харин Говь-алтай аймгийн баг тамирчид хоёрдугаар байрт шалгарч "МӨНГӨН МЕДАЛЬ", гуравдугаар байрт Завхан аймгийн баг тамирчид шалгарч "ХҮРЭЛ МЕДАЛЬ" хүртлээ.
Эхний гурван байрт шалгарсан баг тамирчид гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын гуравны өдрүүдэд Хэнтий аймагт болох
“Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох юм.
