-Аргын тооллын 3 сарын 13. Даваа (Сумьяа) гараг (2023)



-Аргын тооллын 3 сарын 13. Даваа (Сумьяа) гараг (2023)
-Билгийн тооллын 21, цагаан морь, гар од-16 од, суудал төмөр, мэнгэ 7 улаан, идэрийн барилдлагатай өдөр. Лусын буулттай, их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:10-18:53.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд цээж, хавирга, зүрхэнд, гэрийн сүлдтуурга, хананд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин улайны үйл, мал муулах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, нүүдэл хийх, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, үс засуулах, малын үс, ноос хяргах, эхэлж ном сонсох, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ