2023 оны 03-р сарын 12-ноос 03-р сарын 16-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: 13-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи: 12-нд зарим газраар, 13-нд ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 12-нд нийт нутгаар өмнөх өдрөөсөө дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.