-Аргын тооллын 3 сарын 10. Баасан (Сугар) гараг (2023)



-Аргын тооллын 3 сарын 10. Баасан (Сугар) гараг (2023)
-Билгийн тооллын 18, улаагчин туулай, тэргүүн дагуул-13 од, суудал хий, мэнгэ 1 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:16-18:49.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин нялхасыг хөлд оруулах, гадагш явуулах, тээрэм босгох, андгай тавих, чуулах, амраг садан болох, багш шавь барилдах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, замд явах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, мал гаргахад муу.Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ