-Аргын тооллын 2 сарын 27. Даваа (Сумьяа) гараг (2023)



-Аргын тооллын 2 сарын 27. Даваа (Сумьяа) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 8, улаан луу, чөлөөт эх-3 од, суудал ус, мэнгэ 3 хөх, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:38-18:32.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч нохой, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхондорших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Хишиг даллага авах, бурхан сахиус, лус ба тэнгэр тахих, багш шавь болох, эм найруулах, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, мал хөнгөлөх, гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, сан тавих, үс засуулах, дуган, шүтээн босгох, равнайлах, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, гэр бүл бололцох, чимэг зүүх, бүжиг наадам хийхэд сайн.Газар хөндөх, хариулга хийх, мод таслах, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёж, хатах үйл, замд гарах, эд, мал худалдан авах, газар тариалангийн үйл, бэрийн үйл, малын үс, ноос хяргах, эхэлж ном сонсох, нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ