-Аргын тооллын 2 сарын 26. Ням (Адьяа) гараг (2023)



-Аргын тооллын 2 сарын 26. Ням (Адьяа) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 7, хөхөгчин туулай, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал огторгуй, мэнгэ 4 ногоон, арвидахын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:40-18:31.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тулмуу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлдголомтонд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Гэр оронд өлзийтэй юм хийх, их хүмүүн тушаал хүлээх, нэмэх, гал тахих, мал номхуулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, эм хүртэх, найруулах, эрдэм ном сургах, лам болох, газар усны үйл, ном заалгах, ихэс дээдэст бараалхах, малын хашаа, хороо барих, малтай холбогдох үйл, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэх, огторгуй үүд сахих, гүрэм хийлгэх, буян номын үйл, 8 лус тахих, бурханд залбирахад сайн.Бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, өвчин эмнэх, гэр бүрэх, нүүх, арилжаа наймаа хийх, нохой авах, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, анд нөхөр бололцох, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, бэрийн үйл, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, үхэгсдийн үйл, оёж, хатгах үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ