Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 222 дугаар зарлигаар Ховд аймгийн Төр захиргаа, Эрүүл мэнд, Боловсрол, Соёл урлаг, Батлан хамгаалах, дэд бүтэц, Газар тариалан, Нийтийн тээвэр, Хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдийг Төрийн дээд одон медалиар шагналаа.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Э.Болормаа нар оролцож шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ.
Шинэ оны босгон дээр нийт 60 гаруй хүн хөдөлмөр алдраа үнэлүүлж шагналаа гардан авав.