“START UP-2022” арга хэмжээг зохион байгууллаа

May be an image of 5 people, people sitting and people standing

Ховд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, аймгийн Залуучуудын холбоо, “Шинэ эхлэх цэг” ТББ хамтран Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнесийг дэмжих “START UP-2022”  арга хэмжээг зохион байгуулав. 
Тус арга хэмжээнд нийт 122 залуу бүртгүүлэн бизнес 52  санаагаар өрсөлдлөө. Үүнээс 3-р шатанд бизнес 5 санаа шалгарч 14 хоногийн хурдасгуур арга хэмжээнд хамрагдаж 2 төсөл эцсийн шалгаруулалтад тэнцэн тус бүр 10.0 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг авлаа. 

May be an image of 3 people, people sitting, people standing and text

Тодруулбал, “Арт урлан” төсөл нь үндсэн гурван үйл ажиллагаатай. Үүний нэг болох гэр бүл, найз, нөхдийн хамт ирж зураг зурах, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгодог “Happy art” урлан нь шалгарснаараа онцлогтой байлаа. 
Харин 2 дахь төсөл нь Дэвшилтэд технологи ашиглаж сургуулийн дараах боловсрол олгох VR TECH төсөл юм.

May be an image of 2 people, people standing, people sitting, indoor and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ