-Аргын тооллын 12 сарын 1. Пүрэв (Бархасвад) гараг (2022)



Өвлийн эхэн цагаагчин гахай (их) сар, 2 хар мэнгэ, огторгуй суудалтай.
-Аргын тооллын 12 сарын 1. Пүрэв (Бархасвад) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 8, шар хулгана, шувуун хошуут-24 од, суудал ус, мэнгэ 1 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:19-17:02.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхондорших болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч морь, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиажилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасанүйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, замд гарах, газар тариалангийн үйл, эхнэр авах, хувцас эсгэхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ