Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг Дуут, Ховд суманд ажиллав

May be an image of 2 people, people standing and indoor

Дуут, Ховд сумын иргэдтэй хийх уулзалтыг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулав. 
Тухайлбал, уулс туульсын өлгий нутаг Дуут сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэдэд аймаг, сум, орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын бодлого төлөвлөлт, зорилго зорилтоо танилцуулахын сацуу өнгөрсөн хоёр сар гаруй хугацаанд хийсэн ажил, баримталж буй бодлого, шийдвэрийнхээ талаар мэдээлэл өгчээ.  
Мөн энэ үеэр эрүүл мэнд, нийгмийн даатгал, хууль, эрх зүй, газрын харилцаа зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэж ажилласан байна. 

May be an image of 1 person, standing and indoor

Дуут суманд нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар иргэдээс судалгаа авахад: 
✅ Ховд аймгаас Дуут сум чиглэлд авто замын засвар хийх;
✅Сумын төвийн 04 шугамын ТЭЗҮ-ийг боловсруулах, шинэчлэх;
✅ Хөдөөгийн 3 багт бэлчээрийн усан хангамж сайжруулах; 
✅ Бизнeс инкубатор төвийн дээвэр, дотор засвар, халаалтын асуудлыг шийдвэрлэх;
✅ Сургуулийн хичээлийн байрны үдийн хоол болон урлагийн заал засварлах зэрэг асуудлыг чухалчилж, эрэмбэлжээ.

May be an image of 4 people, people standing and indoor

Дуут суманд ажилласны дараагаар Ховд суманд ажиллав.
Тус уулзалтаар мөн аймаг, сум орон нутгийн цаг үeийн ажил, цаашид анхаарах асуудлын талаар ярилцсан бөгөөд төрийн үйлчилгээг сайжруулах, цахим системийг нэвтрүүлэн ажиллах чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна. 

May be an image of 8 people, people sitting, people standing and indoor

Уулзалтын явцад Ховд суманд нэн тэргүүнд орон нутгийн төсвөөр хийх шаардлагатай ажлын талаар иргэдээс судалгаа авахад:
✅  Ховд сумаас аймгийн төв хүртэл хатуу хучилттай авто зам барих
✅  Соёлын төвийн их засвар хийх
✅  Цэцэрлэгийн их засвар хийх
✅  Сумын бэлчээрийг хуваарьтай ашиглах зорилгоор тодорхой цэгүүдэд шинээр инженерийн хийц бүхий худаг гаргах
✅  Нутгийн захиргааны байгууллагын тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг асуудлыг анхаарч ажиллах талаар санал нэгджээ. 

May be an image of 5 people, people sitting, people standing and indoor

Мөн сумын иргэдийн зүгээс Эрүүл мэндийн төвийн барилга шинээр барих, тоног төхөөрөмжийг нь  шинэчлэх, дотуур байрны барилгын их засвар хийх, залуу малчдыг дэмжих, орон нутагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, хүн амын шилжилт хөдөлгөөнийг сааруулахын тулд хөдөө орон нутагт ажлын байр шинээр бий болгох, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих замаар суманд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх гарц шийдлийг олох зэрэг санал хүсэлт уламжилж, зарим сонирхсон асуултдаа хариулт авсан байна. 

Аймгийн Засаг дарга Э.Болормаа хуваарийн дагуу өнөөдөр /2022.11.17/ Чандмань, Манхан суманд ажиллаж байна.  

May be an image of 5 people and people standing



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ