“Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийн Халзан бүрэгтэйд хийж буй хайгуулын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэжээ



Халзан бүрэгтэй тойрсон асуудлын мөрөөр өнөөдөр /2022.11.13/ Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг аймаг, сум орон нутгийн удирдлагуудын хамтаар газар дээр нь ажиллажээ. Холбогдох мэргэжлийн байгууллагууд ч шинжилгээ хийсэн байна. 


Үүнтэй холбогдуулан энэ орой /2022.11.13/ аймгийн Онцгой комисс хуралдсан тухай эх сурвалж мэдээллээ. 

Хурлаар "Мянгад сумын Гахайт багийн нутаг Халзан бүрэгтэйд хайгуулын ажил /Газрын ховор элемент/ хийж буй компанийн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн, малчид, ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна" гэх нутгийн иргэдийн гомдол, эсэргүүцэл, үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцээд:

-Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг, мэргэжлийн байгууллагын хийсэн шинжилгээний эцсийн хариу гарах хүртэл “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийн хайгуулын үйл ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн түр зогсоохоор шийдвэрлэсэн байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ