"Тарвас эвент" боллоо

May be an image of one or more people and outdoors

Ховд аймгийн Буянт сумын харьяат ОРГИХЫН ХАНГАЙ "Монгол улсын Аварга" цол хүртсэний талархал, хүндэтгэлийн ёслолын үеэр Ховдын бренд болсон  “Тарвас эвент” боллоо.

May be an image of 7 people, people standing and outdoors

Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох тарвас брэндээ сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Энэ жил тариаланчид 500 гаруй га талбайд тарвас тариалж, 6000 гаруй тонныг хураан авчээ. Тус арга хэмжээнд 100 гаруй тариаланчид оролцож, тарвасаар ундаа шүүс, цэлцгэнүүр, чихэр, зайрмаг торт зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн хийж олон нийтэд сонирхууллаа. 

May be an image of 2 people, fruit and indoor

Мөн “Хамгийн том тарвас”, 
“Тарвасаар хамгийн олон бүтээгдэхүүн хийх”
“Тарвасан дээрх сийлбэр”  зэрэг гурван төрлөөр шилдэг бүтээл шалгаруулжээ.
"Тарвас эвент"-эд оролцсон тариаланчдаас Буянт сумын тариаланч О.Октябрийн тарьж ургуулсан тарвас 16.8 кг татаж тэргүүн байранд шалгарсан байна.
Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

ВИДЕО:



May be an image of 3 people and people standing


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ