Өнөөдөр /2022.09.12/ "Соёл урлагийн ажилтны өдөр" -ийг соёлын салбарт ажиллаж байсан үе үеийн ахмад буурлууд, уран бүтээлчид, болон өвлөн уламжлагчид тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Соёл яамны төрийн нарийн бичгийн дарга С. Оюунбилэг, ИТХ-ын дарга Г. Пүрэвганди аймгийн Засаг дарга Э. Болормаа нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэн, баяр хүргэлээ.
Ховд аймгийн хэмжээнд Соёл урлагийн салбарын 19 байгууллагад нийт 200 орчим уран бүтээлчид ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд соёлын салбарт “Олон үндэстэн ястны өв соёл, урлаг”, “Оюунтүлхүүр” дэд хөтөлбөрийн хүрээнд Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр хамгаалуулах журам, Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч нарт мөнгөн урамшуулал олгох журмуудыг хэрэгжүүлж байгаа юм.
Цаашид
"Соёлын өвийг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэх бодлого баримтлан Монгол хөөмий, Уран нугаралт, Тууль, Цуур, Бие биелгээ зэрэг олон угсаатны соёлын биет бус өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж өвлүүлэн хөгжүүлэхээр жил бүр тогтмол олон улс, бүс, улсын чанартай арга хэмжээнүүдийг зохион байгуулна” гэж албаныхан онцоллоо.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ