-Аргын тооллын 9 сарын 9. Баасан (Сугар) гараг (2022)



-Аргын тооллын 9 сарын 9. Баасан (Сугар) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 14, хөхөгчин үхэр, чөдөр-23 од, суудал шороо, мэнгэ 3 хөх, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:20-19:17.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Гэвч хонь, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаасанаж бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, ном номлох, сонсох, үр тарихад муу.Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ