-Аргын тооллын 5 сарын 17. Мягмар (Ангараг) гараг (2022)
-Билгийн тооллын 16, цагаан морь, хонгорцог-17 од, суудал мод, мэнгэ 1 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:12-20:26.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлдгэр дотор орших болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, морь, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.