-Аргын тооллын 5 сарын 14. Бямба (Санчир) гараг (2022)



-Аргын тооллын 5 сарын 14. Бямба (Санчир) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 13, улаагчин туулай, тэргүүн дагуул-13 од, суудал огторгуй, мэнгэ 4 ногоон, үл тохирохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:15-20:22.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлдавдар, шүүгээнд орших болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч тахиа, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин амраг садан бололцох, багш шавь барилдах, хот суурин, байшин эхлэн барих, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, бэрийн үйл, мал худалдан авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ