-Аргын тооллын 5 сарын 5. Пүрэв (Бархасвад) гараг (2022)



-Аргын тооллын 5 сарын 5. Пүрэв (Бархасвад) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 4, шар морь, хэрцгий охин-5 од, суудал төмөр, мэнгэ 4 ногоон, үл зохилдохын барилдлагатай өдөр. Модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:28-20:10.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Үс бүү засуул модон хохимой өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ