-Аргын тооллын 4 сарын 10. Ням (Адьяа) гараг (2022)



-Аргын тооллын 4 сарын 10. Ням (Адьяа) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 9, харагчин могой, найралт эх-7 од, суудал шороо, мэнгэ 2 хар, арвидахын барилдлагатай өдөр. Тэрсүүдийн өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:13-19:34.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд гар, хавирга, олон уулзахад, гэрийн сүлдхананд орших болой.
-Үс бүү засуул өвчин өчүүхэн ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд мууболой. Шинэ гэр барьвал салж хагацах, бэр буулгавал нөхрөөс салах, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, үр таривал хатах, нэр алдар олвол доройтох, мал адгуус авбал үл тогтох, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх тул тэвч.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.

-Аргын тооллын 4 сарын 9. Бямба (Санчир) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 8, хар луу, өглөгт охин-6 од, суудал гал, мэнгэ 3 хөх, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:15-19:33.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхондорших болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч нохой, гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин амраг садан бололцох, багш шавь барилдах, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, замд гарах, газар тариалангийн үйл, бэрийн үйл, хувцас эсгэхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

-Аргын тооллын 4 сарын 8. Баасан (Сугар) гараг (2022)
-Билгийн тооллын шинийн 7, цагаагчин туулай, хэрцгий охин-5 од, суудал хий, мэнгэ 4 ногоон, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:17-19:31.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, анд нөхөр бололцох, бэрийн үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ