Зэрэг сумын Гүвээ багийн малчин Г.Батсайханы гэр бүл “Аймгийн аварга малчин” цол хүртлээ

May be an image of 2 people, people standing and outdoors

Сар шинийн босгон дээр Ховд аймгаас 77 малчин “Аймгийн аварга малчин” цол хүртсэн. Тэдний нэг нь Зэрэг сумын Гүвээ багийн малчин Г.Батсайханы гэр бүл юм. Малчин Г.Батсайхан, С.Энхцэцэг нарын хүндтэй шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ.

May be an image of 3 people and people standing

Тэрбээр хүүхэд ахуй наснаасаа эхлэн аав ээжээ дагаж мал маллаж эхэлсэн бөгөөд 2000 онд аав ээжээсээ өмч болгон өгсөн 100 гаруй толгой малтай өрх тусгаарлаж, буурлуудынхаа малч ухааныг өвлөн бие даан мал маллаж эхэлжээ. 22 жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж өдгөө бог, бод нийлсэн 800 гаруй толгой малтай болжээ.  
Эднийх энэ хавар Алтан тээлийн хөндий "Хөшөөтийн зоон" гэдэг газар хаваржиж, 200 гаруй төл хүлээн авч бүрэн бойжуулан мал сүргээ өсгөж байна. 

ВИДЕО:



May be an image of 9 people, people standing and outdoors

May be an image of 6 people, people sitting, people standing and outdoors

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ