Мөст сумын малчин Ж.Баттулга, түүний гэргий Ж.Алтанцэцэг нар 42 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж “Аймгийн аварга малчин” цол хүртлээ

2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Мөст сумын Баянхайрхан багийн малчин Ж.Баттулга, түүний гэргий Ж.Алтанцэцэг нар “Аймгийн аварга малчин” цол хүртлээ. Тэд 1980 онд Мөст сумын 8 жилийн дунд сургууль төгсөн илгээлтийн эзэн болж мал дээр гарчээ. Тэр цагаас хойш тасралтгүй 40 гаруй жил мал маллаж явна. 

2 хүн болон сууж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Өвөг дээдсээс уламжилсан нүүдэлчин ахуй, өв соёлоо тээж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж буй малчин Ж. Баттулга гуайнх 6 хүүхэдтэй. 3 хүүхэд нь малчин.  Өөрийн ах дүүгээс гадна нутгийн 3-4 залуу малчдад мал маллах арга туршлагаасаа зааж, малжуулсан байна.  
Нэг үеэ бодвол мал маллах малчин залуучууд нэмэгдэж байгаа энэ үед төр засаг тэднийг бодлогоор дэмжих хэрэгтэй байгааг хэлж байв. Тухайлбал, малын хөлийн татвараар нийгмийн даатгалын шимтгэлийг нь зохицуулаад өгчихвөл залуу малчдад дэм болно гэдгийг онцолж байлаа.   

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Аймгийн аварга малчин Баттулга гуайнх Мөст сумын нутаг Баянбулаг гэх газар хаваржиж байна. Эднийх 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор дөрвөн төрлийн 1100 гаруй толгой мал тоолуулжээ. Үүнээс энэ хавар 500-аад мал төллөхөөс одоогийн байдлаар 400-аад төл хүлээн авчээ.

ВИДЕО:



4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

9 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

13 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ