Мөст сумын Хужирт багийн малчин Д.Батбаяр “Аймгийн аварга малчин” цол хүртлээ

2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Сар шинийн босгон дээр Мөст сумаас дөрвөн малчин "Аймгийн аварга малчин" цол хүртсэн. Тэдний нэг нь тус сумын Хужирт багийн малчин Д.Батбаярын гэр бүл юм. Тэрбээр 16 жил мал маллаж байгаа. Буурлуудынхаа малч ухааныг өвлөн мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлсэн олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байгаа нь энэ юм. 

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Аймгийн аварга малчин Д.Батбаяр, гэргий н.Шинэ-Од нарын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гэрт нь очиж гардуулан өглөө.  

гадаа гэх мэтийн зураг байж болно

Аймгийн аварга малчин болсон Д.Батбаяр, түүний гэргий н.Шинэ-Од нар анх 160 гаруй толгой малтай айл болж байсан бол өдгөө 1000 гаруй толгой малтай болжээ. Энэ хавар салхи шуурга ихтэй, хүндхэн хавар болж байгаа хэдий ч байгалийн шалгуурыг даван 300 гаруй төл хүлээн авахаар бэлтгэлээ хангаж, төлөө хүлээн авч эхэлсэн байна. 

амьтан болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Малчин Д.Батбаяр малын тооноос илүү чанарт анхаарч нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх тал дээр анхаардаг гэдгийг хэллээ. Иймээс малынхаа үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх үүднээс эцэг малыг сэлгэн малаа чанаржуулж байна. Тухайлбал, хонин сүрэгтээ Дорнодын илүү нугаламтай хуц, ямаан сүрэгтээ Баян-Өлгий аймгийн ноолуур сайтай ухна нийлүүлж сүргийн бүтцээ сайжруулжээ.

4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Эднийх Мөст сум болон зэргэлдээх Алтай сумын нутгаар буурь сэлгэн отор нүүдэл хийж мал сүргээ өсгөдөг бөгөөд энэ хавар Мөст сумын нутаг "Хөшөөн ам" гэх газар хаваржиж байна. 

ВИДЕО:



9 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

7 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

3 хүн болон авто зам гэх мэтийн зураг байж болно

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ