-Аргын тооллын 3 сарын 20. Ням (Адьяа) гараг (2022)
-Билгийн тооллын 17, хар бич, тэргүүн дагуул-13 од, суудал ус, мэнгэ 5 шар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хаврын хугас-23:25.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:56-19:04.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
-Аргын тооллын 3 сарын 19. Бямба (Санчир) гараг (2022)
-Билгийн тооллын 16, цагаагчин хонь, тугчин-12 од, суудал огторгуй, мэнгэ 6 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:58-19:02.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлдгэр дотор орших болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин амраг садан болох, багш шавь барилдах, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу.Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.