Хүүхэд хамгааллын баг ерөнхий боловсролын сургуулиуд дээр ажиллалаа




Сургууль цэцэрлэг танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд хамгааллын бодлого боловсролын орчинд хэрхэн хэрэгжиж байгаа, сургууль бүрийн хүүхэд хамгааллын баг хэрхэн ажиллаж байгаа болон эцэг эхчүүд, сурагчдаас ирсэн гомдол мэдээлэл, хүсэлтийн дагуу аймгийн ГБХЗХГ-аас Жаргалант сумын ЕБ-ын 7 сургууль дээр ажиллаж, “ Боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал”-д хяналт хийлээ. Ингэхдээ тус газраас батлан хэрэгжүүлж буй удирдамж, асуулгын дагуу сургуулийн дотоод болон гадаад орчинд хүүхдэд ээлтэй орчин бүрдсэн эсэх дээр 14 үзүүлэлтээр хяналт хийж, сургуулийн нийгмийн ажилтан,сэтгэлзүйч, удирдлагатай уулзаж, сурагчдын санал бодлыг сонсож ажилласан юм. 



 Тухайлбал, Хүүхэд хамгааллын бодлого, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа, сургуулийн орчинд хийсэн эрсдлийн үнэлгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад ээлтэй орчин бүрдсэн эсэх, хүүхдийн санал гомдлыг шийдвэрлэсэн байдал, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цай хоолоор үйлчилж байгаа эсэх, эрсдэлт нөхцөл дэх хүүхдийн судалгаа мэдээллийн бүрдэлт зэрэг асуудлуудад  хяналт хийн зөвлөн туслаж ажиллав.


Үүний үр дүнд сургуулийн орчинд хүүхдэд эрсдэлтэй зүйл байна уу гэдэг дээр илэрсэн зөрчлүүдийг арилгуулах зөвлөмжийг сургууль тус бүрт хүргэж, зөвлөмжийн дагуу дараагийн удаад мэргэжлийн байгууллагуудтай хамтран зөрчлийг арилгасан эсэх дээр шалгалт хийнэ. Ингэснээр хүүхэд багачууд тав тухтай эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцөл сайжирна гэж үзэж байна. 

ВИДЕО:











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ