Даавууны хаягдлыг өрхийн төвшинд бүтээлчээр дахин ашиглаж, гэр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн урлажээ



Германы хөгжлийн агентлаг GIZ төсөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Шинэ замнал ТББ-ын дэргэдэх Зүймэл даавуун урлалын төв хамтран Дөргөн, Эрдэнэбүрэн сумын 30 гаруй эмэгтэйчүүдийг хамруулан “Даавууны хаягдлыг өрхийн төвшинд бүтээлчээр дахин ашиглах” сургалтыг энэ сарын 9-16-ны өдрүүдэд явуулжээ. Сургалтын үр дүнд гэр ахуйн бүтээгдэхүүн, өөрт хэрэгтэй хувцсаа урлаж сурсанаас гадна бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсон байна. 



Сургалтаас олж авсан мэдлэг ур чадварын хүрээнд оролцогчид бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа. Бүтээлийн үзэсгэлэнд үйлчин эмэгтэйчүүдийн урласан дахин давтагдашгүй хэв загвартай цүнх, тор, бээлий, хантааж, дэрний уут гэх мэт 6 нэр төрлийн бүтээгдэхүүн дэлгэгдэв.



Хамгийн гол нь даавууны хаягдал материал, хуучирсан хувцсаа хаяж шатаан байгаль орчноо бохирдуулахгүйгээр юмхнаар юм хийж болдог юм байна гэдгийг сургалтад оролцогчдод ойлгуулахыг зорьжээ. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ