Талст салоныг үүсгэн байгуулагч Д.Бямбацэрэн:Салоноо өргөжүүлж үсчин, гоо сайхан, нийтийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах зорилготой



Талст салоныг үүсгэн байгуулагч Д.Бямбацэрэн Ховд аймагтаа үсчин гоо сайхан, нийтийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах алсын зорилготой ажиллаж байна. Тэрбээр 2001 онд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дамжаанд суралцаж Үсчин болжээ. Тэр цагаас хойш яг энэ мэргэжлээрээ ажилласаар анх 2003 онд Талст салоныг үүсгэн байгуулсан байна. Жилээс жилд үйл ажиллагааг нь өргөжүүлсээр 20 гаруй жилийн хугацаанд 18 хүнийг байнгын ажлын байраар хангаж аймагтаа хамгийн олон үсчинтэй салон болжээ. 



Талст салоны хамт олон 2019 онд ажлаараа тэргүүлж “Аймгийн шилдэг салон”-оор шалгарсан. Энэ нь эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа үнэнч байж ард иргэдэд соёлтой үйлчилсний нэг тод жишээ. Мөн 3-20 жилийн хугацаатай ажиллаж байгаа туршлагатай үсчдийн ур чадвар, хичээл зүтгэлийн үр дүн юм. Талст салоныг үүсгэн байгуулагч Д.Бямбацэрэн салоноо өргөжүүлж, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Хөдөлмөр Халамж үйлчилгээний газрын бичил бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдаж, зохих хэмжээний зээл авчээ. Энэ нь иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ илүү сайжруулах, ковидын хүнд үед ажлын байраа хадгалж үлдэхэд чухал дэм болсон гэдгийг онцоллоо. 

Ховд аймагт одоогоор мэргэжлийн 120 гаруй үсчин ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ