Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд буюу 2022 оны 01-р сарын 30-ны өдрөөс 2022 оны 02-р сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн дагуу Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллалаа. Сар шинийн баярын өдрүүдэд гал түймрийн дуудлага 2 бүртгэгдсэн байна. Мөн гал түймрийн зөрчлийн дуудлага 1 бүртгэгджээ. Тухайлбал, 2022 оны 02-р сарын 03-ны өдөр Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт, 2022 оны 02-р сарын 04-ний өдөр Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт гал түймэр гарсан дуудлага хүлээн авчээ. Дээрх дуудлагуудын дагуу тус газрын Гал түймэр унтраах аврах 48-р ангийн 19 алба хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр түргэн шуурхай ажиллаж галыг унтраасан байна. Улмаар 2 иргэний амь насыг авран хамгаалсан гэж Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ-аас мэдээллээ. Огноо: 2/7/2022 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 882 Мэдээ таалагдсан: