"Хөдөөний айл" үлгэр жишээ гэр бүлээр шалгарч "Цагийн хүрдийн баатар"-аар тодорлоо



Нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн дунд “Хөдөөний айл” пэйжээр хэдийн танил болсон хосууд шинжлэх ухаанд суурилсан, Монгол хүнд тохирсон эрүүл зөв амьдралын хэвшлийг түгээж, олон хүнд туслаж, технологийн эрин зуунд нүүдэлчдийн ёс уламжлалыг авч үлдэх, дэлхийд таниулах том зорилго тавьсан нь эхнээсээ биелэлээ олжээ. Хотруу чиглэсэн их нүүдлийн эсрэг зорьж, хөдөө суурьшихдаа “Монголын хөдөөг дэлхийн брэнд болгоно” гэж шийдсэн үлгэр жишээ гэр бүлийг МҮОНТелевиз "Цагийн хүрдийн баатар"-аар тодруулж алдаршуулав.



Нүүдэлчин монголчуудын олон зуун жилийн турш боловсруулж, амьдралдаа хэвшүүлж ирсэн: хоол, сэтгэл, дасгал, нойр 4-ийн тэнцвэрт харьцааг барих нь эрүүл амьдрах энгийн арга. Энэ зарчим дээр тулгуурлан боловсруулсан эрүүл амьдралын хэв маягаа дэлхийн 22 оронд амьдарч буй 10 мянга гаруй монголчуудтайгаа хуваалцаж, олон үр дүнд хүрчээ.



ВИДЕО:


 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ