ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 6 хүн эдгэрч, халдварын тохиолдол 8-аар нэмэгджээ



2021 оны 12 дугаар сарын 12-ны 08:00 цагаас 12 дугаар сарын 13-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 185 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 6 эерэг, 34 сорьцод PCR шинжилгээ хийхэд 2 эерэг гарчээ .  Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 8-аар нэмэгдэж нийт 19710 боллоо. 
Тодруулбал, Мянгад сумаас 4, Жаргалант сумаас 4 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.12.13/ байдлаар нийт 75 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 53 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 22 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 15 нь 0-18 насны хүүхэд, 5 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-3, хүндэвтэр-57, хөнгөн 15 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 158, сумдад 24 нийт /182/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 6 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19493 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 61 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 4 нь 1 дүгээр тун, 3 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56386 хүн буюу 88,7 хувь нь 1 дүгээр тунд, 53066 хүн буюу 83,5 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 54 хүн хамрагдаж нийт 22189 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 
















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ