2021 оны 12 дугаар сарын 11-ний 08:00 цагаас 12 дугаар сарын 12-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 34 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 7 эерэг, 32 сорьцод PCR шинжилгээ хийхэд 9 эерэг гарчээ . Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 16-аар нэмэгдэж нийт 19702 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 1, Дарви сумаас 2, Чандмань сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 10 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.12.12/ байдлаар нийт 72 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 49 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 23 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 15 нь 0-18 насны хүүхэд, 5 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-2, хүндэвтэр-55, хөнгөн 15 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 159, сумдад 22 нийт /181/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 9 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19433 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 69 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 2 нь 1 дүгээр тун, 2 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56382 хүн буюу 88,7 хувь нь 1 дүгээр тунд, 53072 хүн буюу 83,5 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 65 хүн хамрагдаж нийт 22037 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"