2021 оны 12 дугаар сарын 10-ны 08:00 цагаас 12 дугаар сарын 11-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 65 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 6 эерэг, 58 сорьцод PCR шинжилгээ хийхэд 8 эерэг гарчээ . Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 14-өөр нэмэгдэж нийт 19686 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 1, Дөргөн сумаас 1, Мөст сумаас 1, Чандмань сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 10 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.12.11/ байдлаар нийт 67 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 47 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 20 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 11 нь 0-18 насны хүүхэд, 5 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүндэвтэр-53, хөнгөн 14 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 160, сумдад 22 нийт /182/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 35 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19414 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 271 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 6 нь 1 дүгээр тун, 18 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56380 хүн буюу 88,7 хувь нь 1 дүгээр тунд, 53070 хүн буюу 83,5 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 247 хүн хамрагдаж нийт 21972 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"