ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 18 хүн эдгэрч, халдварын тохиолдол 26-аар нэмэгджээ



2021 оны 12 дугаар сарын 09-ний 08:00 цагаас 12 дугаар сарын 10-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 42 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 15 эерэг, 86 сорьцод PCR шинжилгээ хийхэд 11 эерэг гарчээ .  Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 26-аар нэмэгдэж нийт 19672 боллоо. 

Тодруулбал, Дарви сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 25 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.12.10/ байдлаар нийт 75 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 55 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 20 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 9 нь 0-18 насны хүүхэд, 12 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-2, хүндэвтэр-57, хөнгөн 16 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 97, сумдад 20 нийт /117/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 18 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19390 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 173 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 3 нь 1 дүгээр тун, 9 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56374 хүн буюу 88,7 хувь нь 1 дүгээр тунд, 53050 хүн буюу 83,5 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 161 хүн хамрагдаж нийт 21725 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ