"Алтай-бидний нийтийн гэр” хуралд 4 улсын 6 муж оролцов



Өнөөдөр /2021.12.09/ Монгол, Орос, Хятад, Казахстан улсын 6 мужийн хамтарсан “Алтай-бидний нийтийн гэр” Олон улсын Зохицуулах зөвлөлийн 16 дугаар хуралдаан цахимаар боллоо. Хуралд аймгийн Засаг даргын орлогч Т. Жаргалсайхан болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Хурлаар: - Цар тахлын хязгаарлалтын арга хэмжээний хүрээнд "Алтай-Бидний нийтлэг гэр" Олон улсын зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа
- “Их Алтай буюу Great Altai” Олон улсын аялал жуулчлал, спортын наадмыг 2023 онд Монголын талд зохион байгуулах
- Их Алтайн бүс нутгийн эдийн засгийн зөвлөлийн II форум, оюутны зуны сургалтыг 2022 онд онлайн хэлбэрээр зохион байгуулах
- Алтайн Бүгд Найрамдах Улсаас гаргасан "Ирвэсийн орон" олон улсын экологийн "Ирвэсийн нутаг" сэдэвт наадам зохион байгуулж, цэвэрхэн голууд экологийн аяныг өрнүүлэх санаачилга гаргалаа.

Мөн 2022-2023 онд Баян-Өлгий аймгийг “Алтай бидний нийтийн гэр” ОУЗЗ-ийн тэргүүлэгч бүсээр сонгон, дараагийн хуралдааныг 2023 онд Монгол Улсын Баян-Өлгий аймагт зохион байгуулах шийдвэр гарсан юм.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ