ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 7 хүн эдгэрч, халдварын тохиолдол 27-оор нэмэгджээ



2021 оны 12 дугаар сарын 08-ны 08:00 цагаас 12 дугаар сарын 09-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 97 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 14 эерэг, 63 сорьцод PCR шинжилгээ хийхэд 13 эерэг гарчээ .  Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 27-оор нэмэгдэж нийт 19646 боллоо. 

Тодруулбал, Булган сумаас 1, Мянгад сумаас 1, Үенч сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 23 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.12.09/ байдлаар нийт 81 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 61 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 20 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 7 нь 0-18 насны хүүхэд, 12 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-2, хүндэвтэр-63, хөнгөн 16 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 155, сумдад 29 нийт /184/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 7 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19372 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 389 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 4 нь 1 дүгээр тун, 14 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56371 хүн буюу 88,7 хувь нь 1 дүгээр тунд, 53043 хүн буюу 83,4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 371 хүн хамрагдаж нийт 21564 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ