ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 19 хүн эдгэрч, халдварын тохиолдол 13-аар нэмэгджээ



2021 оны 12 дугаар сарын 03-ны 08:00 цагаас 12 дугаар сарын 04-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 70 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 4 эерэг, 52 сорьцод PCR шинжилгээ хийхэд 9 эерэг гарчээ .  Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 13-аар нэмэгдэж нийт 19543 боллоо. 

Тодруулбал, Дөргөн сумаас 2, Чандмань сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 10 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.12.04/ байдлаар нийт 82 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 54 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 28 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 13 нь 0-18 насны хүүхэд, 9 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-3, хүндэвтэр-56, хөнгөн 23 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 137, сумдад 24 нийт /161/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 19 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19288 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 733 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 15 нь 1 дүгээр тун, 12 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56332 хүн буюу 88,7 хувь нь 1 дүгээр тунд, 52951 хүн буюу 83,4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 706 хүн хамрагдаж нийт 19911 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ