"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрх мэдэлжүүлэх нь” өдөрлөг зохион байгуулав



Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрх мэдэлжүүлэх нь” аяны хүрээнд тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, ХХҮГ, ХБИХолбоо хамтран өдөрлөг арга хэмжээ зохион байгууллаа. Тус өдөрлөгт аймгийн удирдах ажилтнууд, холбогдох байгууллагуудын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцсон юм.   Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглэсэн аймаг орон нутгийн хөтөлбөр,   хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэлээ.



Ховд аймгийн хэмжээнд 3039 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа нь нийт хүн амын 3,3 хувийг эзэлж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн 600 орчим нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа бий.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл, аймгийн Засаг даргын орон тооны бус зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо хамтран үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны дэд хөтөлбөр бүрийн нэг зорилтод хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажилтай орлоготой, стандарттай орчин бүрдүүлэх чиглэлийг тусгаснаас гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв"-тэй болох зэрэг зорилтот бүлгийн иргэдрүү чиглэсэн төлөвлөгөөт ажлууд шат дараатай хийгдэж байна.  



Энэ үеэр тус өдрийг угтан зохион байгуулсан олон төрөлт спортын тэмцээнд амжилттай оролцсон иргэдэд шагнал гардуулсанаас гадна нэр бүхий иргэдийг аймгийн хүндэт тэмдэг, Засаг даргын өргөмжлөл, аймгийн 90 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа. Мөн өдөрлөгийн хүрээнд ХБИ өөрсдийн гараар урлан хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан юм. 

ВИДЕО:













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ