ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 40 хүн эдгэрч, халдварын тохиолдол 23-аар нэмэгджээ



2021 оны 11 дүгээр сарын 22-ны 08:00 цагаас 11 дүгээр сарын 23-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 149 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 18 эерэг, 32 сорьцод PCR шинжилгээ хийхэд 5 эерэг гарчээ .  Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 23-аар нэмэгдэж нийт 19343 боллоо. 

Тодруулбал, Булган сумаас 1, Буянт сумаас 1, Дарви сумаас 4, Дуут сумаас 3, Дөргөн сумаас 1, Мөнххайрхан сумаас 1, Үенч сумаас 2, Ховд сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 9 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.23/ байдлаар нийт 109 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 58 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 51 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 20 нь 0-18 насны хүүхэд, 2 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-7, хүндэвтэр-53, хөнгөн 49 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 159, сумдад 85 нийт /244/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 40 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19302 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 1181 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 3 нь 1 дүгээр тун, 25 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56210 хүн буюу 88,5 хувь нь 1 дүгээр тунд, 52737 хүн буюу 83,0 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 1153 хүн хамрагдаж нийт 12699 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ