ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 55 хүн эдгэрч, халдварын тохиолдол 25-аар нэмэгджээ



2021 оны 11 дүгээр сарын 19-ний 08:00 цагаас 11 дүгээр сарын 20-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 146 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 20 эерэг, 34 сорьцод PCR шинжилгээ хийхэд 5 эерэг гарчээ .  Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 25-аар нэмэгдэж нийт 19287 боллоо. 

Тодруулбал, Дарви сумаас 2, Дөргөн сумаас 4, Зэрэг сумаас 2, Мянгад сумаас 3, Ховд сумаас 3, Цэцэг сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 10 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.20/ байдлаар нийт 124 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 70 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 54 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 20 нь 0-18 насны хүүхэд, 3 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-8, хүндэвтэр-71, хөнгөн 45 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 197, сумдад 99 нийт /296/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 55 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19181 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 348 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 8 нь 1 дүгээр тун, 8 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56206 хүн буюу 88,5 хувь нь 1 дүгээр тунд, 52708 хүн буюу 83,0 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 332 хүн хамрагдаж нийт 11246 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ