ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 49 хүн эдгэрч, халдварын тохиолдол 27-оор нэмэгджээ



2021 оны 11 дүгээр сарын 18-ны 08:00 цагаас 11 дүгээр сарын 19-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 133 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 17 эерэг, 48 сорьцод PCR шинжилгээ хийхэд 10 эерэг гарчээ .  Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 27-оор нэмэгдэж нийт 19262 боллоо. 

Тодруулбал, Булган сумаас 1, Дарви сумаас 1, Дуут сумаас 2, Дөргөн сумаас 1, Мөст сумаас 3, Мянгад сумаас 1, Ховд сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 17 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.19/байдлаар нийт 127 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 70 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 57 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 26 нь 0-18 насны хүүхэд, 3 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-9, хүндэвтэр-73, хөнгөн 45 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 203, сумдад 111 нийт /314/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 49 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19126 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 476 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 9 нь 1 дүгээр тун, 14 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56198 хүн буюу 88,5 хувь нь 1 дүгээр тунд, 52700 хүн буюу 83,0 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 453 хүн хамрагдаж нийт 10914 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ