ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 35 хүн эдгэрч, халдварын тохиолдол 21-ээр нэмэгджээ



2021 оны 11 дүгээр сарын 17-ны 08:00 цагаас 11 дүгээр сарын 18-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 115 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 15 эерэг, 62 сорьцод PCR шинжилгээ хийхэд 6 эерэг гарчээ .  Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 21-ээр нэмэгдэж нийт 19235 боллоо. 

Тодруулбал, Дарви сумаас 2, Мянгад сумаас 1, Чандмань сумаас 2, Цэцэг сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 14 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.18/ байдлаар нийт 130 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 68 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 62 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 25 нь 0-18 насны хүүхэд, 2 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-4, хүндэвтэр-70, хөнгөн 56 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 215, сумдад 129 нийт /344/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 35 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19077 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 276 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 5 нь 1 дүгээр тун, 7 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56189 хүн буюу 88,4 хувь нь 1 дүгээр тунд, 52686 хүн буюу 82,9 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 264 хүн хамрагдаж нийт 10461 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ